• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол, Туркийн ХАҮТ аж ахуйн нэгжүүдээ дэмжин ажиллана
    04/11/2019

    Монгол, Туркийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын анхдугаар хурал энэ сарын  9-ны өдөр боллоо. 

    Монгол, Туркийн ХАҮТ-ын Ерөнхийлөгч С.Болдхэт, БНТУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч Сэркан Улуюол, МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнх-Оргил нар хамтарсан Танхимын дүрэм, үйл ажиллагаа, зорилго зорилтууд болон танхимын гишүүнчлэлийн талаар мэдээлэл солилцлоо.

    Монгол, Туркийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Турк Улстай аялал жуулчлал, арьс шир, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, барилга дэд бүтэц, тээвэр ложистик,  боловсрол, хүний нөөцийн салбаруудад түлхүү хамтран ажиллаж, эдгээр салбарын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, туршлага солилцох, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, аж ахуйн нэгжүүдээ дэмжин ажиллахаар болов.

    Манай улсын хувьд Турк Улстай худалдааны алдагдал их байдаг ба шинээр үүсгэн байгуулагдаж байгаа Монгол Туркийн ХАҮТ-аар дамжуулан экспортыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ажиллах боломжтой болж байгаа юм. 

    Мөн энэ жил Монгол Туркийн дипломат харилцаа тогтоосны 50-н жилийн ой тохиож буйтай холбогдуулан хоёр талын бизнес харилцааг шинэ шатанд хүргэх, шинэ гарц, боломжууд бүрдэж байгааг тэмдэглэлээ. 

    2018 оны 11-р сард БНТУ-д болсон Ази, Номхон далайн орнуудын Худалдаа Аж  Үйлдвэрийн Танхимуудын холбооны 32 дугаар бага хурлын үеэр Туркийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Нэгдсэн Холбоо болон МҮХАҮТ-ын санаачилгаар Монгол Туркийн Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхим байгуулах санал дэмжигдэж хоёр тал Харилцан Ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурснаар уг Танхим байгуулагдсан.

    Монгол, Туркийн ХАҮТ-ын Монгол талын Ерөнхийлөгчөөр “Наран групп”-ын ТУЗ-ийн дарга С.Болдхэт сонгогдон ажиллаж байгаа бөгөөд тус Танхимын гишүүнээр ААН, компани, хувь хүн элсэх бүрэн боломжтой юм. 

    Latest 150
    Latest 150