• MN
  • EN
  • CN
  • RU
  • Нийт гишүүн байгууллагуудын анхааралд - Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай
    04/16/2019

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас жил бүр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулдаг билээ.

    Энэ удаагийн хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг 2019 оны 04-р сарын 20-ний өдөр нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар Нийслэлийн засаг даргын 2019 оны 04 сарын 11-ний өдрийн “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/285 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 04 сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” А/99 дүгээр тушаал, “Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээ зохион байгуулах ажлын удирдамж тус тус батлагдаад байна.

    Иймд МҮХАҮТ-ын нийт гишүүн байгууллагуудыг бүх нийтийн цэвэрлэгээний арга хэмжээнд байгууллага хамт олноо уриалан идэвхтэй оролцуулж, өөрсдийн үйл ажиллагаа явуулж байгаа салбар нэгж, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний төвүүдийн гадна орчны цэвэрлэгээ, угаалгыг хийж нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг жижиг дунд аж ахуйн нэгж, байгууллагуудыг манлайлан оролцохыг уриалж байна.

    Хавсралтаар бүх нийтийн их цэвэрлэгээний удирдамжийг хавсаргав.

    Хавсралт: Удирдамж

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

    Latest 150
    Latest 150