• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бизнес эрхлэгчдэд тендерт хэрхэн оролцох талаар мэдээлэл өглөө
    04/19/2019

    Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкуудаас төслийн хүрээнд зарлаж буй худалдан авалтуудад хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцож, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд юуг анхаарах талаар мэдээлэл өгөх уулзалт зохион байгууллаа.   

    МҮХАҮТ, Дэлхийн Банк болон Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрууд хамтран зохион байгуулсан энэхүү уулзалтаар дээрх банкуудын худалдан авах ажиллагааны журам, тохиолдож болох залилан авилгаас сэргийлэх, Дэлхийн банкны санхүүжилттай төслийн худалдан авалтын бизнесийн боломжууд, тендерийн санал  боловсруулах болон Европын Холбооны ТРАМ төслөөс Монгол Улсын экспортын чиглэлийн кластерийг хэрхэн хөгжүүлж буй талаар мэдээлэл хийлээ. Түүнчлэн Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банкны худалдан авалтын гэрээлэгч талууд харилцан туршлагаа хуваалцав. Уулзалтад 200 гаруй үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч компаниуд оролцлоо.

    Энэ үеэр Азийн хөгжлийн банкнаас 2019-2020 онд төлөвлөсөн  төслүүдийг танилцууллаа. Энэхүү төсөл хөтөлбөрт хамрагдахын тулд аж ахуйн нэгжүүд эхнээс нь өөрсдийн төлөвлөгөөг уялдуулах ёстой. Харин бэлтгэлийн шатанд буй төслүүдэд нөлөөлж хамтран ажиллах боломжтой юм.  Хувийн хэвшлийнхэн дээрх банкуудын төслийн тендерт оролцдог ч төдийлөн амжилт олдоггүй талаар, төслийн оновчтой загвар, зөвөлгөө сургалт байдаг эсэх зэргийг түлхүү сонирхож байв.

    Зохион байгуулагчдын зүгээс цаашид хувийн хэвшлийнхэнд мэдээлэл хүргэх, хамтран ажиллах боломжийг нээсэн томоохон алхам боллоо хэмээн дүгнэж, энэ төрлийн сургалт, уулзалтыг тогтмол зохиохоор боллоо.

    Latest 150
    Latest 150