• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монголын бизнес гишүүнчлэлтэй холбоодыг дэмжих төсөл амжилттай хэрэгжлээ
    04/19/2019

    ЖДҮ-ийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах Монголын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн “Монголд үр дүнтэй бизнес гишүүнчлэлтэй холбоодыг хөгжүүлэх төслийн хаалтын семинар өнөөдөр Блю Скай зочид буудалд боллоо.

    Төслийн зорилго нь ЖДҮ-ийг дэмжих бизнес холбоодыг бэхжүүлэх, тэдний тогтвортой байдлыг хангах бөгөөд Бизнес Гишүүнчлэлтэй Холбоодын (БГХ) ажилчид, удирдлагуудад зориулсан зөвлөгөөн, сургалт ганцаарчилсан зөвлөх үйлчилгээ, холбоо харилцаа тогтооход дэмжих үйлчилгээ зэрэг ажлыг хэрэгжүүлсэн байна.

    ЕСБХБ болон ЕХ хамтран хэрэгжүүлсэн энэхүү төсөл төрөл бүрийн салбарын 12 бизнес гишүүнчлэлтэй холбоодыг дэмжин ажилласан бөгөөд МҮХАҮТ-ын Хэнтий, Сүхбаатар, Говь-Алтай аймгийн салбар танхим хамрагдсан байна.

    Энэхүү 12 бизнес гишүүнчлэлтэй холбоог 18 сарын турш дэмжих санаачлага нь сонгогдсон БГХ-ын байгууллагын стратеги, нөлөөлөл, менежментийн чадавх, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхтэй холбоотой зорилтуудаа биелүүлэхэд ЖДҮ-г дэмжих таатай орчныг бүрдүүлэхэд төвлөрсөн гээд төслийн хэрэгжүүлэгчээр ХБНГУ-ын АППЛИКАЦИО/ИКОН зөвлөх компаниудын консорциум амжилттай ажиллаа” гэж МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул семинарын нээлтийн үеэр хэлэв. Тэрбээр төслийн үр дүнд салбар танхимууд алсын хараа, эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөтэй болсноос гадна тэдний татвар төлдөг гишүүдийн тоо өсч санхүүгийн байдал дээрдсэн гэдгийг дуулгав. Мөн гишүүдийн мэдээллийн сантай болж, үйлчилгээний чиглэлээр ангилж гаргасныг онцлон тэмдэглээд цаашид ЕСБХБ-тай хамтран орон нутгийн салбар танхимуудаа чадавхжуулах болон бусад олон олон төслүүд дээр хамтран ажиллахэд бэлэн гэдгээ илэрхийллээ.

    Семинарын үеэр бүх бизнес гишүүнчлэлтэй холбоод хөтөлбөрийн хүрээнд хүрсэн амжилт, үр дүнгээ тайлагнав. Тухайлбал МҮХАҮТ-ын Хэнтий аймаг дахь салбар танхимын менежер Д.Даваасүрэн төслийн үр дүнд гишүүдийн хураамж төлөлт, орлогын хувь хэмжээ төлөвлөснөөс илүү нэмэгдсэнийг дурдав.

    Арга хэмжээний төгсгөлд төсөлд амжилттай оролцсон холбоодод гэрчилгээ гардууллаа.

    Latest 150
    Latest 150