• MN
  • EN
  • CN
  • RU
  • “CANTON FAIR” олон улсын үзэсгэлэнгийн бизнес аялал боллоо
    04/24/2019

    МҮХАҮТ-аас Хятадын хамгийн том экспорт, импортын 125  дахь удаагийн “CANTON FAIR” олон улсын  үзэсгэлэнг үзэж сонирхох, туршлага судлах зорилготой бизнес аяллыг 4 дүгээр сарын 14-19-ний өдрүүдэд зохион байгууллаа. 

    Гуандун муж нь БНХАУ-ын үйлдвэрлэл хамгийн ихээр хөгжсөн худалдааны томоохон хот бөгөөд Хятадын хөгжлийн цонх болсон муж юм. Тус аялалд оролцогчид энэхүү хөгжингүй мужийн үйлдвэрлэгчидтэй танилцах боломжтой байдгаараа онцлог юм.

    Энэ удаагийн үзэсгэлэнгийн аяллын багт “Инзокон” ХХК, “Найман шарга” ХХК, “Оюу хүсэл” ХХК, “Амирбаяр” ХХК, “Баянхайрхан трэйде” ХХК, “Цахилгаан холбоо” ХК, “SEQUA” төсөл зэрэг үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл 32 бизнес эрхлэгч амжилттай оролцов. 

    Тус бизнес аялалд оролцогч “Найман шарга интернэшнл” ХХК, “Оюу хүсэл” ХХК, “Баянхайрхан трэйд” ХХК тоног төхөөрөмж худалдан авах урьдчилсан тохиролцоонд хүрч,  тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах санал солилцлоо.

    Гуанжоу нь 10 сая хүн амтай, Гуандун мужийн нийслэл томоохон хот бөгөөд Сувдан голын бэлчрийн бүсэд байрладаг төв хотуудын нэг юм.

    Latest 150
    Latest 150