• MN
  • EN
  • CN
  • RU
  • Ерөнхийлөгч О.Амартүвшин Азийн орнуудын бизнес форумд оролцлоо
    05/03/2019

    “Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ” /АСD/-ний сайд нарын 16 дугаар уулзалт Катар Улсын Доха хотноо 5 дугаар сарын 2-нд боллоо.

    Энэ удаагийн уулзалтад тус яриа хэлэлцээний гишүүн 34 орны Гадаад хэргийн сайд нар болон ахлах албан тушаалтнууд оролцсон бөгөөд чуулга уулзалтын хүрээнд төр, хувийн хэвшлийн төлөөллийг хамруулсан Бизнес форумыг зохион байгуулав.

    Бизнес форумын үеэр АCD-ний гишүүн орнуудад санхүүгийн технологиор дамжуулан Азийн орнуудын эдийг засгийн өсөлтийг дээшлүүлэх, дэд бүтцийн санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар хэлхээ холбоог сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

    2002 онд Азийн зарим орны санаачлагаар тус тивийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлж тивийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд улс орнуудын хүч, боломжийг нэгтгэх зорилгоор энэхүү яриа хэлэлцээг эхлүүлжээ. Өнгөрсөн хугацаанд уг санаачлага ихээхэн өргөжиж тивийн 34 орныг нэгтгэсэн хамтын ажиллагааны голлох талбар болоод байгаа юм.

    Гишүүн орнууд дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлал, боловсрол соёл, банк санхүү зэрэг үйл ажиллагааны 30 орчим чиглэлээр улс дамнасан болон хамтарсан төслүүдийг сайн дурын үндсэнд хэрэгжүүлдэг. Цаашид эдгээр үйл ажиллагааг өргөжүүлж хэмжээ, давтамжийг нэмэгдүүлэх замаар дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болоод буй ази тивийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн чухлыг уулзалтад оролцогчид онцолж байв.

    Latest 150
    Latest 150