• MN
  • EN
  • CN
  • RU
  • “ЭРҮҮЛ ХҮНС-БИДНИЙ СОНГОЛТ” эрдэм шинжилгээний уулзалт
    05/09/2017

    Хэзээ: 2017 оны 5-р сарын 4-нд  09.00-14:00 цаг
    Хаана: МҮХАҮТ, 507 тоот хурлын танхим
    Хурлын зохицуулагч: Органик Монгол хөтөлбөрийн зохицуулагч Б.Онон

    МҮХАҮТ-ын дэргэдэх Хүнсний үйлдвэрийг дэмжих зөвлөл, Усны бодлогын зөвлөл, Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөл, Инноваци ба гарааны бизнесийн зөвлөл хамтран 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр “Эрүүл хүнс-бидний сонголт” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна. Тус хуралд ШУТИС, ХААИС, МУИС, АШУҮИС, Шинэ АУС-ийн багш, эрдэмтэд “Орчин үеийн хүнсний хандлага”, “Хүнсний хэрэглээний шинжлэх ухааны дүгнэлт”, “Хүнсний лабораторийн үүрэг, зорилго”, “Хувиргасан амьд организм ба биоаюулгүй байдал” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

    Тус уулзалтын зорилго нь хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний орчин үеийн чиг хандлага, хүнсний салбарын шинжлэх ухаан, инновацийн ололт амжилт, баталгаажуулалт,  дэвшилтэт туршлага, технологийн талаар харилцан мэдээлэл солилцож, хамтын ажиллагаа өргөжүүлэхэд чиглэгдэнэ.

    Холбоо барих:

    МҮХАҮТ, Хүнсний үйлдвэрлэлийн зөвлөлийн НБДарга Д.Золжаргал /99051096/
    МҮХАҮТ, Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөл НБДарга Рэнцэнханд /98115225, 88083680/

    ХАВСРАЛТ ТАТАХ:

    Latest 150
    Latest 150