• MN
  • EN
  • CN
  • RU
  • Инновацын шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулна
    05/07/2019

    МҮХАҮТ, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газартай хамтран Инновацын үзэсгэлэн-2019 арга хэмжээг зохион байгууллаа.

    Үзэсгэлэнд нийт 40-өөд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 200 гаруй бүтээл, бүтээгдэхүүнийг олон нийтэд дэлгэн танилцуулж байна. Тухайлбал, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, төрийн үйлчилгээ инноваци, нийгэм соёлын инноваци, гоо сайхан, эм, био бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн, инновацын дэд бүтэц, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг байгаа юм. Мөн дэвшилтэт, шинэлэг ур чадвар шингэсэн бүтээгдэхүүнийг шалгаруулан шилдгээр өргөмжилнө.

    Үзэсгэлэн 5 дугаар сарын 7-8-нд хоёр өдөр үргэлжлэх бөгөөд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд хэрхэн амжилттай нэвтрүүлэх талаар маркетингийн зөвлөгөө өгч байна.

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Инновацын долоо хоногийн хүрээнд энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн Инновацын долоо хоног нь 5 дугаар сарын 6-нд нээлтээ хийсэн бөгөөд “Хамтын инновац” сэдвийн хүрээнд явагдаж байна.

    2018 онд Үндэсний контент үйлдвэрлэгч Аргун Трейд ХХК-ийн "Боловсрол төсөл" нь шилдэг контентоор, Армоно корпорацийн “Бөсгөсөн шохой” нь инновацын шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч байжээ.

    Инновацын долоо хоногийн хүрээнд 5 дугаар сарын 10-нд Сүхбаатарын талбайд “Инновацын  нээлттэй үзэсгэлэн”, Төрийн ордонд “Инновацын үндэсний форум” болж, 11-12-ны өдрүүдэд  олон улсын эрдэм шинжилгээний “ICIED-2017”,   залуу судлаачдын эрдэм шинжилгээний “BPA-2017” бага хурлууд, 12-14-нд залуучуудын гарааны бизнесийн “Start-up weekend” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Инновацын 7 хоногийн үеэр зохион байгуулагдсан бүх арга хэмжээний үр дүнг нэгтгэж, санал санаачлага ба зөвлөмжийг шийдвэр гаргагчдад хүргэх юм.

    Latest 150
    Latest 150