• MN
  • EN
  • CN
  • RU
  • Зөвшөөрлийн хуулийн төсөлд санал авч байна
    05/08/2019

    Монгол Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд ба Монгол улсын Засгийн газраас Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг МУ-ын Их хурлын даргад тус тусдаа өргөн бариад байна.

    МҮХАҮТ-аас төрийн байгууллагуудаас олгодог тусгай зөвшөөрөл, тодорхойлолт, лавлагаа зэрэг зөвшөөрлүүдийн тоог бууруулах, тэдгээрийг олгох үйл явцыг хөнгөвчлөх чиглэлээр УИХ, Засгийн газраас гаргасан санаачилгуудыг дэмжин идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ удаагийн өргөн баригдсан хуулийн төслүүдээр 3, 4-р сард 2 удаагийн хэлэлцүүлэг хийсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр оролцсон аж ахуйн нэгжүүдээс Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлтэй холбоотой саналуудыг нэгтгэн ЗГХЭГ-т хүргүүлсэн.   Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл дээр салбар тус бүрээр ажиллаж санал бэлтгэх нь зүйтэй гэж хэлэлцүүлэгт оролцогчид үзсэн тул гол салбаруудаар аж ахуйн нэгжүүдийн хуульчдаас бүрдсэн дэд ажлын хэсгүүдийг гарган ажиллаж эхлээд байна.

    Иймд Зөвшөөрлийн тухай, зөвшөөрлийн жагсаалтыг батлах тухай хуулийн төсөлд саналаа ирүүлж бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.

    Зөвшөөрлийн тухай, зөвшөөрлийн жагсаалтыг батлах тухай хуулийн төслүүдийг http://cabinet.gov.mn/news.php?n=774 холбоосоор авч үзнэ үү.

    Холбоо барих ажилтан: И.Төгс-Оюун
    Утас: 310619, 88086993
    Цахим шуудан: рolicy@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150