• MN
  • EN
  • CN
  • RU
  • МҮХАҮТ мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд хамтарна
    05/09/2019

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга Ц.Батдорж нар өнөөдөр Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

    Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ, “Мэргэжилтэй ажилтны ур чадварыг сайжруулах, үнэлэмжийг өсгөх, үндэсний мэргэжилтэй ажилтныг хөгжүүлэхэд бодлого, эрх зүйн таатай орчны дэмжлэг үзүүлж, үнэлгээ, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх чиглэлээр хамтрах болно” гэлээ.  

    Хөдөлмөрийн эрэлт, ур чадвар, мэргэшлийн хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтныг бэлтгэх тогтолцоог хөгжүүлж, мэргэжлийн боловсрол, сургалтын төвийг хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. “Мэргэжилтэй ажилтан” бодлогын хүрээнд 20000-гаас доошгүй залуучуудыг манай төв сурган, мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх зорилттой ажиллаж байгаа гээд, энэ талаар Танхимын туслалцаа хэрэгтэй байгааг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн дарга Ц.Батдорж онцолсон юм.   

    Тус төв нь мэргэжлийн боловсрол, сургалтын чанарт хөндлөнгийн үнэлгээ хийх, сургалтын байгууллагын чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулахад зөвлөмж өгөх, мэргэшсэн үнэлгээний ажилтан бэлтгэх, үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн баримт бичгийн мэдээллийн сан бүрдүүлж, лавлагаа хийх үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

    Latest 150
    Latest 150