• MN
  • EN
  • CN
  • RU
  • ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД
    05/10/2019

    “Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам болон Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын төслүүдтэй танилцан, саналаа ирүүлнэ үү.

    Улсын Их Хурал 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг хэлэлцэн баталсан.

    Уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан, Сангийн яамнаас дараах журмын төслүүдийг боловсруулан, бизнес эрхлэгчдээс санал авахаар ирүүллээ.

    Иймд тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд Та бүхэн журмын төслүүдтэй танилцан, өөрсдийн саналыг 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор МҮХАҮТ-ын Бодлого, Стратегийн газарт ирүүлэхийг хүсье.

    Санал хүлээн авах и-мэйл: policy@mongolchamber.mn
    Хариуцсан мэргэжилтэн: БСГ-ын мэргэжилтэн Н.Энхжин
    Холбоо барих: 310619, 88858839

    Жич: Журмын төслүүдийг хавсаргав.

    Latest 150
    Latest 150