• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол-Тайванийн эдийн засгийн хамтарсан УУЛЗАЛТАД бүртгэж байна
    05/09/2017

    МҮХАҮТ нь Тайванийн Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (CIECA)-тай хамтран 2017 оны 5 дугаар сарын 15- 19-ий өдрүүдэд Тайванийн Тайбэй хотноо 16 дахь удаагийн “Монгол-Тайванийн эдийн засгийн хамтарсан хурал, уулзалт” зохион байгуулагдах гэж байна.

    2017 онд Монгол-Тайванийн худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг татах, Тайванийн дэвшилтэт техник технологийг оруулах, шинэ зах зээлд гарах, газрын баялаг, түүхий эдийн нийлүүлэлтийг эрчимжүүлэх боломжуудыг хоёр орны бизнес эрхлэгчдэд бий болгох зорилтуудыг тавиад байна.

    Энэ удаагийн Монгол-Тайванийн Худалдаа Эдийн Засгийн хамтарсан хуралд Монгол улсын хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, компанийн төлөөлөл, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлож буй аж ахуйн нэгжийн төлөөллийг өргөнөөр оролцуулан мэдээлэл солилцож тодорхой хэлэлцээрт гарын үсэг зуран хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээс гадна Монголын банк, санхүүгийн байгууллагын төлөөллийг Тайваны ЭКСИМ банк, мөн бусад банкуудтай уулзалт хийх өргөн боломж нээгдэж байна.

    Мөн тус арга хэмжээний үеэр Тайванийн хүнсний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч АНКО компанийн үйл ажиллагаатай танилцах, бизнес уулзалт зохион байгуулагдана.

    Нийт бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, хувь хүн, албан байгууллагыг дээрх арга хэмжээнд оролцохыг урьж байна.

    Бүртгэл: 2017 оны 5 сарын 3-ныг дуустал явагдана.

    Холбоо барих:

    Гадаад харилцаа, Худалдаа, Хөрөнгө Оруулалтын Газар, Б.Байгалмаа
    Утас: 99077781, Цахим шуудан: baigalmaa@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150