• MN
  • EN
  • CN
  • RU
  • Дотоодын үйлдвэрлэгчид, салбарын мэргэжлийн холбоодын анхааралд
    05/20/2019

    “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг нэмэгдүүлэх” санал авах тухай

    Үндэсний үйлдвэрлэгчдээс ижил төрлийн импортын бараатай шууд өрсөлдөх чадвартай боловч, тухайн зах зээлийн 80-аас 90-н хувийг гадаадаас импортолж, маш бага хувийг үндэсний үйлдвэрлэгчид ханган нийлүүлж байгаа асуудлыг Засгийн газар, салбарын асуудал эрхэлсэн төрийн байгууллагаас анхааралдаа авч, бодлогын хэмжээнд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хүсэлтийг ирүүллээ.   

    Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжих” мөн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээнд өөрчлөлт оруулж, дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой үндэсний үйлдвэрийг тарифын бодлогоор дэмжих” гэж туссан.

    Иймд үйлдвэрлэгчид, салбарын мэргэжлийн холбоод Та бүхэн импортын ижил төрлийн бараа, бүтээгдэхүүнийг орлох бүрэн боломжтой, дотоодын бараа, бүтээгдэхүүний зах зээлийн мэдээлэл, үйлдвэрүүдийн хүчин чадал, тоо хэмжээ, зах зээлийн нөхцөл байдлын судалгааг, гаалийн албан татварын хувь, хэмжээг шинэчлэн тогтоох саналын хамт ирүүлнэ үү.

    Санал хүлээн авах хугацаа:  2019 оны 5 дугаар сарын 27
    Хүлээн авах цахим хаяг: МҮХАҮТ-ын Бодлого, стратегийн газар policy@mongolchamber.mn
    Хариуцсан мэргэжилтэн: Н.Энхжин,
    Утас: 310619

    Latest 150
    Latest 150