• MN
  • EN
  • CN
  • RU
  • TRAM төслийн багийнхан Баянхонгор аймаг ажиллалаа
    05/20/2019

    Европын Холбооны Монголын худалдааг дэмжих TRAM төслийн эксперт Карл Круг, төслийн менежер Ү.Наранцэцэг, МҮХАҮТ-ын мэргэжилтэн Р.Ариунтунгалаг нар Баянхонгор аймгийн ХАҮТанхим, Баянхонгор аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо (АБАХ)-той хамтран “Сарлагийн хөөвөр, торомны ноосны кластер”-ийг тус аймагт амжилттай хэрэгжүүллээ.  

         

    Арга хэмжээнд Баянхонгор аймгийн Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Гурванбулаг сумын 29 малчин оролцов.

    Сургалтаар торомны ноосны үнэт чанар, хэрхэн самнах, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ноолууртай ижил дэлхийд танигдсан чанартай  бүтээгдэхүүн бий болгох талаар зөвлөгөө өгч ярилцлаа.  

       

    Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монголын Худалдааг Дэмжих – EU TRAM төсөл нь Монгол Улсын худалдааг хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтөд хувь нэмэр оруулах, түүнчлэн экспортын чадамж өндөртэй тодорхой бүтээгдэхүүн салбарт чиглэсэн үр ашигтай худалдааны бодлого боловсруулах, Монгол Улс дэлхийн эдийн засгийн харилцаанд илүү үр ашигтай оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой.

    Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилготой энэхүү төсөл нь 2021 он хүртэл хэрэгжих бөгөөд Европын зах зээлд гаргахад анхаарлаа хандуулах юм. 

    Latest 150
    Latest 150