• MN
  • EN
  • CN
  • RU
  • Евразийн Эдийн Засгийн комиссын төлөөлөгчийг хүлээн авч уулзав
    05/21/2019

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул нар Евразийн Эдийн Засгийн комиссын Интеграцын хөгжлийн Газрын захирал Сергей Степанович Шухног хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд Евразийн Эдийн Засгийн комиссын Интеграцын хөгжлийн Газрын захирал Сергей Степанович Шухно комиссын үйл ажиллагааны талаар Ерөнхийлөгч О.Амартүвшинд танилцуулаад, 9 дүгээр сард Кыргызын Бишкек, 10 дугаар сард Москва хотод болох бизнес форумд Монголын бизнес эрхлэгчдийн хамтаар оролцохыг урилаа.  

    Түүнчлэн талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх үүднээс уулзалт, семинар болон бизнес чуулга уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулах зүйтэй хэмээн үзэв.  

    Евразийн эдийн засгийн холбоо нь 2015 оны 1 дүгээр сараас үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар ОХУ, Казахстан, Беларусь, Кыргыз, Армен зэрэг таван гишүүн орноос бүрддэг.

    Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын харилцаа 2015 онд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулснаар эхэлсэн бөгөөд талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, анхдугаар хуралдааныг 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо, хоёрдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сард Москва хотноо тус тус амжилттай зохион байгуулаад байгаа юм.

    Latest 150
    Latest 150