• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Европын нээлттэй өдөрлөг #EUdayMongolia" зохион байгуулагдана
    05/23/2019

    Европын Холбоо болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийн хүрээнд 5-р сарын 26-ны Ням гарагт Сүхбаатарын талбайд “Европын нээлттэй өдөрлөг - #EUdayMongolia" Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газраас анх удаа зохион байгуулах гэж байна.

    Уг өдөрлөг нь олон нийтэд нээлттэй бөгөөд 10:00 - 18:00 цагийн хооронд үргэлжлэх болно.

    “Европын нээлттэй өдөрлөг #EUdayMongolia"-т хүрэлцэн ирснээр Европын Холбооны (ЕХ-ны) гишүүн улс орнуудын соёл уламжлалтай танилцаж, үндэсний онцлог хоол, амттанаар дайлуулж, урлагийн тоглолт үзэж, өдрийг гэр бүл, найз нөхөдтэйгөө зугаатай өнгөрүүлэх боломжтой юм.

    Арга хэмжээний хүрээнд ЕХ-ны санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгж, болон соёлын байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулж, ирсэн зочидтой уулзаж мэдээлэл солилцох болно. Мөн энэхүү өдөрлөгт та хүрэлцэн ирснээр ЕХ-ны гишүүн улсууд руу хэрхэн аялах, шенгений виз хэрхэн авах тухай зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

    “Европын нээлттэй өдөрлөг"-ийн товч хөтөлбөр:

    10:00  - Үйл ажиллагаа эхлэнэ
    11:00 - 11:30 Албан ёсны нээлт
    13:00 - 17:00 Урлагийн тоглолт
    18:00 - Үйл ажиллагаа өндөрлөнө

    Арга хэмжээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хүмүүстэй холбогдох боломжтой.
    Харилцагч хариуцсан менежер Б. Уянга 8800-9013 uyanga.b@vmlyr.com
    Арт директор Т. Энхдулам 8822-4433 enkhdulam.t@vmlyr.com

    “Уай энд Ар Монголиа” ХХК нь Европын Холбоо болон Монгол улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах агентлагаар сонгогдон 2018 оны 12-р сараас эхлэн ажиллаж байна.

    Latest 150
    Latest 150