• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол, Оросын бизнес уулзалт боллоо
    05/23/2019

    МҮХАҮТ, ОХУ-ын Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспортлогчдын Холбоо, Владимир мужийн экспортыг дэмжих Төв, Свердлов мужийн Бизнесийг дэмжих Сантай хамтран бизнес уулзалт зохион байгууллаа.

    Бизнес уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул, ОХУ-тай ажиллах ажил хэргийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Э.Оюунтэгш, ОХУ-ын Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспортлогчдын холбооны гүйцэтгэх захирлын орлогч Е.А.Щипкова, Владимир мужийн экспортыг дэмжих Төвийн захирлын орлогч Д.А.Меньшев, Свердлов мужийн Бизнесийг дэмжих Сангийн ерөнхий   мэргэжилтэн Т.В.Лагунова болон эдгээр мужийн бизнес эрхлэгчид, ААН компаниудын төлөөлөл оролцов.

    ОХУ-ын талаас хөдөө аж ахуй, хүнсний компаниудын төлөөлөгчид ирсэн бөгөөд тухайлбал хуурай сүүний,  тоног төхөөрөмжийн, мал эмнэлгийн тарилгын, цавуулаггүй гурилын үйлдвэр зэрэг найман компани бүтээгдэхүүнээ танилцуулсан бол Монголын талаас 20 гаруй ААН оролцож, саналаа солилцлоо.

    Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул хэлэхдээ  “Энэ удаагийн бизнес уулзалт нь хамтын ажиллагааны өргөн тавцан болж, хоёр талын бизнес эрхлэгчдэд өөрсдийн салбарын хүрээнд хамтран ажиллах боломжийг олгож байна. Мөн хоёр талын хөрөнгө оруулалт, стратеги,  эдийн засгийн төсөл хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэж найдаж байна” гэв.

    Бизнес уулзалтын хүрээнд ОХУ-ын төлөөлөгчид Монголын томоохон үйлдвэрүүд - “Эрдэнэт”, “Сүү” ХХК, “МАК” компаниудаар зочилж, B2B уулзалт хийх юм.

    ОХУ-ын ААН-дийн бүтээгдэхүүний танилцуулга:

    1. УБМ
    2. ЭКГ лидер
    3. Интериндустрия
    4. Ветернарные препараты - ENG | RUS
    5. БиоХимФарм
    6. Уралын хүнс боловсруулах төхөөрөмжийн үйлдвэр
    7. Гарнец
    8. ГБЦ

     

    Latest 150
    Latest 150