• MN
  • EN
  • CN
  • RU
  • МҮХАҮТ, Германы ХАҮТ хоорондын хамтын ажиллагааны “ProValue” төслийн сургалт Архангай, Увс аймгуудад зохион байгуулагдлаа
    05/29/2019

    Чацаргана, ноосны салбарын нэмүү өртгийн сүлжээг дэмжих, орон нутгийн бизнес эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор МҮХАҮТ, ГХАҮТХ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа “ProValue” төслөөс зохион байгуулсан сургалт 2019 оны 5 дугаар сарын 13-25-ны өдрүүдэд Архангай, Увс аймгуудад боллоо.

    Увс аймгийн тариаланчдад энэ удаагийн сургалтыг ХБНГУ-ын жимс жимсгэнэ судлалын эрдэмтэн Фридрих Хёне явуулж,  чацарганы тариалалт, арчилгаа, ХАА-н зохистой дадлын мэдлэг, хортон шавжтай хэрхэн тэмцэх талаар зааж,  зөвлөгөө өгсөн юм.  Эсгий бүтээгдэхүүний мэргэжилтэн Банниер Зигрид Архангай аймгийн эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд эсгий бүтээгдэхүүний загварыг сайжруулах, европын эсгий бүтээгдэхүүн хэрэглэгчдийн чиг хандлагын талаар зааж сурган,  сонирхолыг нь төрүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр үнэтэй зөвлөгөө өглөө.

    Орон нутгийн бизнес эрхлэгчид чацаргана, ноосны салбаруудын нэмүү өртгийг дэмжих, хөгжүүлэх төслийн багтай хамтран үр бүтээлтэй ажиллав.

    Latest 150
    Latest 150