• MN
  • EN
  • CN
  • RU
  • Увс аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллана
    05/09/2017

    Увс аймгийн Засаг даргын тамгын газар, МҮХАҮТанхим хооронд орон нутагт бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг орон нутаг руу чиглүүлэх, орон нутагт үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд гаргахад талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийг Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг нар үзэглэлээ.

    Тус санамж бичигт Увс аймагт эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ болгон бодлогоо чиглүүлж байгаа аялал жуулчлал, МАА, барилгын материалын үйлдвэрлэл, чацаргана тариалалт, шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлд технологи нэвтрүүлэх, газар тариалан, гутал хувцас үйлдвэрлэл, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл экспорт зэрэг хүнсний бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зөвлөгөө дэмжлэг, үзүүлэхээр тусгаснаас гадна орон нутагт ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр салбар танхимын хэрэгжүүлэх ажилд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор жил бүрийн төсөвт тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг тусгаж байх. Мөн МҮХАҮТ-аас Увс аймагт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд санхүүгийн тодорхой хувиар дэмжлэг үзүүлэхэд хоёр тал хамтран ажиллах ажээ.  Энэ ажлын хүрээнд аймгийн засаг дарга Д.Батсайханд Увс аймаг дахьсалбар танхимын тэргүүлэгчдийн шийдвэрээр салбар танхимын Ерөнхийлөгчээр ажиллах батламжийг гардуулан өглөө.

    Latest 150
    Latest 150