• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол-Польшийн бизнес форум болно
    06/03/2019

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойког өнөөдөр хүлээн авч уулзлаа.

    Элчин сайд Кшыштоф Бойко уулзалтын үеэр БНПУ-ын Гадаад Харилцааны дэд сайд Мачей Ланг 2019 оны 7 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж буй талаар танилцуулаад,  мөн үеэр Монгол- Польшийн бизнес форумыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.  Бизнес форум 7 дугаар сарын 9-нд болох бөгөөд Польшийн хөдөө аж ахуй, хүнс, эм хангамжийн чиглэлийн томоохон компаниудын төлөөлөл ирэх юм.

    Ерөнхийлөгч О.Амартүвшин Монгол, Польш  хоёр улсын бизнесийг дэмжих, худалдааг нэмэгдүүлэх талд анхаарах, Монгол- Польшийн бизнес форумыг зохион байгуулахад Монголын ААН, компаниудаа оролцуулах болон бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. 

    Монгол Улс Польш Улстай 1950 оноос дипломат харилцаа тогтоожээ. Манай улсын гадаад худалдааны эргэлтэд Польш улс чухал байр суурь эзэлдэг. Тухайлбал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь харьцангуй хямд байдаг Польш улсаас лаазалсан ногоо, нөөшилсөн жимс, гахайн мах, барилгын материал ихээр импортлох болсон ба сүүлийн гурван жилд хоёр орны худалдаа 40 саяас 100 сая доллар хүртэл огцом өсчээ.

    Latest 150
    Latest 150