• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол, Сингапурын бизнес уулзалт боллоо
    06/07/2019

    Монгол Улсын Гадаад сайд харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапурын Гадаад харилцааны сайд Вивиан Балакришнанын урилгаар Сингапурт айлчилж байгаа бөгөөд энэ хүрээнд өнөөдөр Монгол-Сингапурын бизнес уулзалт зохиогдож, 140 гаруй төлөөлөгч оролцов.

    Бизнес форумын үеэр Сингапурын “PwC” компаниас Монголын төлөөлөгчдөд зориулж "Сингапурын Баялгийн Менежмент" сэдэвт  семинарыг зохион байгуулж, хоёр улсын бизнес эрхлэгчдийн хооронд хамтарч ажиллах төсөл, боломжуудын талаар санал солилцлоо.

    Айлчлалын хүрээнд  МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ-ын дэргэдэх Олон улсын ба Үндэсний Арбитрын дарга С.Энхцэцэг болон Монголын Бизнесийн Зөвлөл /BCM/-ийн төлөөлөгчид Сингапурын арбитрын төвд зочилсон юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Сингапурын арбитр нь 2018 онд гэхэд 7 тэрбум ам.долларын өртөг бүхий 400 гаруй хэргийг хянан шийдвэрлэжээ.

    Мөн Сингапурын Үйлдвэрлэгчдийн Холбооны удирдах ажилтнууд МҮХАҮТ болон Монголын Бизнесийн Зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээж авч уулзан, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр мэдээлэл солилцлоо.

    Монгол, Сингапурын хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын Гадаад харилцааны сайд анх удаа Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм.  

    Latest 150
    Latest 150