• MN
  • EN
  • CN
  • RU
  • Тэсо корпорацтай танилцах аян хийлээ
    06/11/2019

    “Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарсан компаниудын амжилт, туршлагыг бусад гишүүн ААН, бизнес эрхлэгчдэд сурталчлах, гишүүд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор  МҮХАҮТ-аас “Энтрепренерийн аян” зохион байгуулдаг  бөгөөд энэ удаад бизнес эрхлэгчдийн төлөөлөл ТЭСО корпорацтай танилцав. Төлөөлөгчийн бүрэлдэхүүнд АПУ, НИК ХХК, ГУМ ХХК, Хөгжил трэйд ХХК,  Гүүд Нэйборс ОУТББ-ын төлөөлөгчийн газар, Очирт тэнхлэг, Хатны улаан ХХК, Велдресс ХХК, Эс Ай Си Эй ХХК, Дархантранзит ХХК, МЦХ-ны төлөөлөл багтсан юм.

    ТЭСО корпорац нь 2003 онд ICEMARK зайрмагны үйлдвэрээс анх эхэлсэн ба одоо 14 компани, 1500 гаруй ажилчинтай болжээ. Тус корпопаци нь “Дэлхийд өрсөлдөнө” гэсэн уриатайгаар уул уурхай, барилга байгууламж, хүнсний үйлдвэр, олон улсын худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2015 оноос өөрийн бүтээгдэхүүнийг Хятад, Казахстан зэрэг улсуудад гаргаж эхэлсэн байна.

    Тэсо корпорацийн удирдлага бизнес эрхлэгчдийг хүлээж авч танилцуулга хийсний дараа сүүний “Милко”,зайрмагийн ”Айсмарк” үйлдвэрүүдээр зочлууллаа. “Милко” ХХК нь 2009 онд байгуулагдсан бөгөөд “Милко” сүү, “Зөв” аарцны ундааг үйлдвэрлэн гаргаж эхэлсэн. 2014 онд жилд 4000-7000 тонн хуурай сүү үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулснаар бусад орнуудад экспорт хийж эхэлсэн байна. “Зөв” аарцны ундаа, “100 хувь чацаргана, нэрсний шүүс”, Милко сүү, “Голден милк” хуурай сүү, Хаан чипс, 4/1 кофе, цай зэргийг үйлдвэрлэдэг.

    Айсмарк ХХК нь 2017 оны байдлаар 56 нэр төрлийн  аарцан,  сүүн, аяган, мөсөн зэрэг олон янзын бүтээгдэхүүн нийлүүлдэг, дотоодын зах зээлийн 72 хувийг хангадаг хамгийн том зайрмагийн үйлдвэр  юм. Үйлдвэр нь 450-500 мянган ширхэг буюу 35-40 мянган кг зайрмаг үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус корпорац нь бүтээгдэхүүнээ 21 аймагт нийлүүлж байна. 

    Latest 150
    Latest 150