• MN
  • EN
  • CN
  • RU
  • Газрын тосны тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар ярилцлаа
    06/12/2019

    МҮХАҮТ-ийн хурлын танхимд өчигдөр "Газрын тосны тулгамдсан асуудлууд шийдвэрлэх арга зам" сэдэвт уулзалтыг БСГ-аас зохион байгууллаа. Уулзалтыг  30 хүний бүрэлдэхүүнтэй хийхээр төлөвлөсөн боловч газрын тосны салбарт тулгамдсан асуудлууд их байгаа учраас 54 хүн оролцсон уулзалт хэлэлцүүлэг болж өндөрлөв.

    Уулзалтанд  МҮХАҮТ-ийн удирдлагууд болон Монголын нефть, хийн үндэсний ассоциаци, Газрын тос импортлогчдын мэргэжлийн холбоо, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,  Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв,  Улаанбаатар төмөр зам,  Гаалийн ерөнхий газрын төв лаборатори,  Гаалийн ерөнхий газар,  Ашигт малтмал, газрын тосны газар,  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,   Тэс петролиум ХХК, Магнай трейд ХХК,  Сод монгол групп ХХК,  Шунхлай ХХК зэрэг олон байгууллагуудаас дарга захирал, мэргэжилтнүүд  оролцсон байна.

    Тус уулзалт хэлэлцүүлэгт газрын тосны бүтээгдэхүүний импорт, тээвэртэй холбоотой асуудал яригдлаа. Хэлэлцүүлэг халуун өрнөж, тухайлбал газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэлтийн авто тээврийн даац хэтрэлт болон 2019 оны 7 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх төмөр замаар хот дотор аюултай ачаа тээвэрлүүлэхгүй байх, гаалийн бүрдүүлэлт гэх мэт асуудлуудыг ярилцсан юм. Торгуулийн асуудал хурцаар тавигдлаа. Уулзалтанд оролцогчид эдгээр асуудлыг эхэлж шийдвэрлэх гарц  гаргалгааг олно гэж тогтов.  

    Latest 150
    Latest 150