• MN
  • EN
  • CN
  • RU
  • ИННОВАЦИЙН ТӨСЛИЙГ БҮРТГЭХ, ДҮГНЭН ТОДОРХОЙЛОХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
    06/13/2019

    БСШУСЯ-наас “Инновацийн төсөл хэрэгжүүлэгч”-ийн төслийг хүлээн авах, бүртгэх, үнэлгээ дүгнэлт өгөх, тодорхойлолт гаргах эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэхээр дараах журмын төслийг боловсруулан, санал авахаар ирүүлээд байна.

    Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид инноваци шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний төслийг санаачлан, хэрэгжүүлэхдээ эхний жилүүдэд төрөөс үзүүлж буй тодорхой хөнгөлөлт, дэмжлэгийг авах хүсэлтэй байдаг боловч, уг төслийг баталгаажуулах, тодорхойлох үүрэг бүхий байгууллага байхгүйгээс үүдэн уг дэмжлэгийг хүртэж чаддаггүй байна.

    Энэхүү журмын төсөлд инновацийн төслийг хүлээн авах, төсөл болон төсөл хэрэгжүүлэгчид тавигдах шаардлага мөн мэргэжлийн шинжээчээр үнэлгээ дүгнэлт гаргах, мэдээллийн санд бүртгэх асуудлыг тусгасан байна. Төслийг мэдээллийн санд бүртгүүлснээр, төсөл хэрэгжүүлэгч нь Инновацийн тухай хуульд заасан хөнгөлөлт, дэмжлэг эдлэхээс гадна, Гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх зэрэг олон дэмжлэгийг авах нөхцөл бүрдэх юм.

    Иймд аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид Та бүхэн дараах журмын төсөлтэй танилцан, саналаа 2019 оны 6 сарын 14-ний өдрийн дотор Бодлого, стратегийн газрын policy@mongolchamber.mn хаягаар ирүүлэхийг хүсье.

    Хариуцсан мэргэжилтэн: БСГ-ын мэргэжилтэн Н.Энхжин, утас: 11310619
    Хавсралт: Инновацийн төсөл бүртгэх журам

     

    Latest 150
    Latest 150