• MN
  • EN
  • CN
  • RU
  • МҮХАҮТ, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
    06/13/2019

    Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн дарга Т.Энхбаяр нар  хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

    Санамж бичгийн хүрээнд шилдэг аж ахуй нэгж  байгууллага шалгаруулах шалгуурт жендэрийн эрх тэгш байдлын үзүүлэлтийг тусгах, ажил олгогч, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих хөшүүргийг тодорхойлж сурталчлах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй ажилласан аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн үйл ажиллагааг сурталчлах, туршлагыг түгээн дэлгэрүүлэн урамшуулах зэрэг ажлуудыг хийх юм.

    Latest 150
    Latest 150