• MN
  • EN
  • CN
  • RU
  • ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА
    06/13/2019

    Манай улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нийт ААН-ийн 77 хувь нь ЖДҮ эрхлэгч, аж ахуйн нэгж байдаг бөгөөд эдгээр нь нийт хөдөлмөр эрхлэлтийн 57 хувийг бүрдүүлж байна. Мөн ЖДҮ эрхлэгч, аж ахуйн нэгжийн 48 хувийг бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгч бүрдүүлж, боловсруулах үйлдвэр, барилга, хөдөө аж ахуйн салбар 27 хувийг бий болгож байгаа юм.

    Эдгээр бизнес эрхлэгчийг дэмжих, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ХХААХҮЯ-ны Сайдын 2017 оны А-35 тоот тушаалаар “ЖДҮ-ийн тухай хуулийн үзэл баримтлалын төсөл, хуулийн төслийг боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажилласан. МҮХАҮТ-ын зүгээс уг ажлын хэсгээс УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэд ажлын хэсэг хүртэл ажилласан ба хуулийн өөрчлөлтийг бизнес эрхлэгчдэд танилцуулах олон удаагийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

    Хуулийн төсөл 2 жилийн хугацаанд хэлэлцэгдэж, 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн УИХ-ын чуулганаар батлагдлаа. Уг хуулийн шинэчлэлээр бичил болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ойлголтыг тодорхой болгож, төрөөс үзүүлж буй дэмжлэгийг ангиллын дагуу хуваарилах боломж бүрдэж, улмаар бичлээс жижиг, жижгээс дунд, дундаас томоохон үйлдвэр, үйлчилгээ эрхлэлт рүү шилжих боломж бүрдэж байгаа юм.

    Хуулийн  голлох өөрчлөлтийг дараах байдлаар танилцуулж байна: 

     

     

     

     

     

     

     

    Latest 150
    Latest 150