• MN
  • EN
  • CN
  • RU
  • МҮХАҮТ ГУРВАН ҮГТ ХАЯГЖИЛТЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛЛЭЭ
    06/20/2019

    Технологийн дэвшлийг ашиглан өөрийн болон гишүүн ААН, байгууллагуудын хаягийн мэдээллийг хялбаршуулах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор МҮХАҮТ what3words компанитай хамтран ажиллахаар болж, 3 үгт хаягаа гардаж авлаа.

    Энэ үеэр МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэлэхдээ “Энэхүү 3 үгт хаяг нь тухайн байгууллагын байршлыг оновчтой тогтоох, бүтээгдэхүүн үйлчилгээг богино хугацаанд хүргэх зэрэгт онцгой ач холбогдолтой. Тиймээс бид цаашид үндэсний Танхимдаа төдийгүй 21 аймаг дахь салбар танхимууд, тэдгээрийн гишүүн байгууллагуудын үйлчилгээ, мэдээлэлд 3 үгт хаягийг ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажиллах болно” гэв.

    Тус компанийн Монгол дахь хамтын ажиллагаа хариуцсан менежер Д.Золбоо: “Бид Монгол Улсад 3 үгт хаягжилтыг салбар бүрт амжилттай нэвтрүүлэн, хаягийн мэдээллийг технологиор дамжуулан хүн бүрт илүү хялбар болгохоор зорин ажиллаж байна. МҮХАҮТ-тай эхлүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудад технологийн дэвшлээр дамжуулан, үйл ажиллагааны чанараа сайжруулж, хэрэглэгчиддээ хялбар хүрэх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

    what3words нь Лондон хотод анх 2013 онд байгуулагдсан, үнэ төлбөргүй аппликейшн болон онлайн газрын зургийн тусламжтайгаар аливаа байршлыг 3 үгээр төлөөлүүлэн 36 хэл дээр олж, бусдад түгээх боломжтой, хаяг байршлаа илэрхийлэх хамгийн энгийн шийдэл юм. Тус системийг Mercedes-Benz, Lonely Planet, Airbnb зэрэг олон улсад нэр хүнд бүхий компаниуд ашиглаж байна.

    МҮХАҮТ-ын 3 үгт хаяг: ///бэлэглэх.тайлбар.нүсэр

                          Англиар: ///wriggled.simply.magnetic

     

    Latest 150
    Latest 150