• MN
  • EN
  • CN
  • RU
  • Эмэгтэй зохион бүтээгчдийн олон улсын үзэсгэлэнд оролцож байна
    06/20/2019

    БНСУ-ын Оюуны өмчийн газар (KWIA), Эмэгтэй зохион бүтээгчдийн холбооноос 12 дахь жилдээ зохион байгуулж буй Олон улсын эмэгтэй зохион бүтээгчдийн шинэ бүтээлийн үзэсгэлэн Өмнөд Солонгосын Олон улсын үзэсгэлэнгийн KINTEX төвд өнөөдөр нээгдлээ.

    Үзэсгэлэнд 29 орны бизнес эрхлэгч 32 эмэгтэй оролцож байгаа бөгөөд МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон улсад сурталчлан таниулах, гадаад зах зээлд гарах зорилгоор оролцож байна. Тухайлбал Ганабел Институт нь цаг төлөвлөлтийн ХАЖ дэвтэр, Шинэ санааны багц бүтээгдэхүүн, Хүслийн самбар зэрэг бүтээлээр,  “Хөвсгөл” сурын холбоо нь оюуны өмчийн патент авсан “Халх сурын уухай” СD, Өвөрхангай аймгийн Хангайн сор ХХК нь сандал, буйдангийн бүрээс зэрэг бүтээгдэхүүнээр оролцож байгаа юм.

    Үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар Дэлхийн оюуны өмчийн газар (WIPO) ажиллаж байгаа юм. Мөн үеэр үзэсгэлэнгээс гадна Эмэгтэй зохион бүтээгчдийн форум болон эмэгтэй манлайлагч нарт зориулсан Оюуны өмчийн 2 өдрийн сургалт зохиогдоно.

    Үзэсгэлэнд оролцогчдыг шалгаруулан Гран При, KIWIE нэрэмжит шагнал, алт, мөнгө, хүрэл медалиар шагнах аж.

    Latest 150
    Latest 150