• MN
  • EN
  • CN
  • RU
  • АЛТАНБУЛАГ ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЛОГИСТИК ТӨВИЙН ХӨГЖИЛ-“БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ҮЗҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТАД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
    06/24/2019

    Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар “Нью Урбанизм” ХХК нь “Алтанбулаг” хилийн боомтын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөт ажлын хүрээнд Алтанбулаг чөлөөт бүсийн логистик төвийг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж байна.

    Уг бүсэд байгуулах логистик бүсийн хүчин чадлыг худалдаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас хамааруулан тодорхойлох шаардлага гарч байгаа тул дэвшилтэт технологи ашиглаж, дотоодын түүхий эд боловсруулан экспорт руу чиглэсэн  үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрлэгч нарыг дараах уулзалт, хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

    Тус уулзалт нь 2019 оны 06 дугаар сарын 27-ний өдөр 09:00 – 12:00 цагийн    хооронд “МҮХАҮТ”-ын 5 давхрын 503 тоот Хурлын зааланд зохион байгуулагдана.

    Оролцогчид: УИХ, БХБЯ, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт үйлдвэр эрхлэгчид, Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, худалдаа эрхэгчид оролцоно.

    Бүртгүүлэх: Бизнес эрхлэгч Та 6 дугаар сарын 26-ний өдрийн дотор 310619, 88858839 утсаар бүртгүүлнэ үү.

    Хариуцсан мэргэжилтэн: БСГ-ын мэргэжилтэн Н.Энхжин

    Latest 150
    Latest 150