• MN
  • EN
  • CN
  • RU
  • МҮХАҮТ-ЫН ДЭРГЭДЭХ “ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ, ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ЗӨВЛӨЛ”-ИЙГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА
    06/25/2019

    МҮХАҮТ-ын дэргэд салбараар бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн бизнесийн зөвлөлүүд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр зөвлөлүүд нь тухайн салбарынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалан төлөөлөх, бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах, тэдэнд тулгарч буй асуудал, бэрхшээлийг шийдвэрлүүлэх зорилгоор холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, Танхимын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх орон тооны бус зөвлөл юм.

    МҮХАҮТ-ын Удирдлага 2019 оны 6 дугаар сарын 11-19-ний хооронд Танхимын дэргэдэх 13-н зөвлөлтэй уулзалт хийж, үйл ажиллагаатай танилцаж, цаашид эрчимжүүлэх зорилгоор БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ болгон шинэчлэх шийдвэр гаргасан юм. 

    Иймд “Тээвэр логистикийн болон худалдааг хөнгөвчлөх” чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж Та бүхнийг уг зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэх, ажлын төлөвлөгөөг хэлэлцэх уг арга хэмжээнд хүрэлцэн ирж, оролцохыг урьж байна.

    Хэзээ: 2019 оны 06 дугаар сарын 28-ний өдөр
    Хаана: МҮХАҮТ-ын 503 тоот хурлын танхим
    Бүртгүүлэх: БСГ-ын мэргэжилтэн Н.Энхжин, утас 310619, 88858839

    Latest 150
    Latest 150