• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол, Болгарын хамтарсан Танхим байгуулна
    06/26/2019

    МҮХАҮТ, Болгар улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих агентлаг хамтран Монгол- Болгарын бизнес уулзалтыг зохион байгууллаа.  

    Бизнес уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул, Болгар Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих агентлагийн гүйцэтгэх захирал Бойко Таков болон хоёр улсын ААН, компанийн төлөөлөл оролцов.

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин уулзалтыг нээн хэлэхдээ,  “Өнөөдрийн бизнес уулзалт нь Монгол, Болгарын худалдаа, эдийн  засгийн уламжлалт хамтын ажиллагааг сэргээж байгаа хэрэг юм.  Болгарын талаас хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дэд бүтэц зэрэг салбарын 10 орчин бизнесийн төлөөлөл, Монголын 20 гаруй ААН оролцож байна. Болгар улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах, туршлага, технологи солилцох өргөн боломж бий гэж харж байна.

    Манай хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, бизнес эрхлэгчдийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд энэхүү уулзалт тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

    Түүнчлэн Монгол, Болгарын хамтарсан Танхим байгуулах талаар ярилцаж байгаа юм байна. Танхим энэ асуудлыг бүх талаар дэмжин ажиллах болно” гэлээ.

     2019 оны эхний 5 сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 5,6  тэрбум ам.доллар болж  2018 оны мөн үеэс 514.5 сая ам.доллар буюу 10.2 хувиар өсөж, гадаад худалдааны тэнцэл эерэг үзүүлэлттэй гарчээ.

    Болгар улсаас нийт 965,5 мянган ам. долларын хүнсний бүтээгдэхүүн, цөөн нэр төрлийн эм болон гоо сайхны бүтээгдэхүүн импортлогдсон бол манай талаас ноосон даавуу зэрэг бүтээгдэхүүний экспорт хийгдсэн байна.  

    Latest 150
    Latest 150