• MN
  • EN
  • CN
  • RU
  • Алтанбулаг чөлөөт бүсийн логистикийн төвийн хөгжүүлэх асуудлаар уулзлаа
    06/27/2019

    Барилга, хот байгуулалтын яам, МҮХАҮТ,  "Нью Урбанизм" ХХК болон "Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба  хамтран Алтанбулаг чөлөөт бүсийн тээвэр логистикийн төвийг хөгжүүлэх талаар уулзалт хэлэлцүүлгийг МҮХАҮТ-ын хурлын танхимд өнөөдөр зохион байгууллаа.

    Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Оюундарь болон бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцож,  уг бүсийн тээвэр логистикийн төвийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, хууль эрх зүйн уялдаа холбоо сайжруулах, Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсүүдийг коридор байдлаар зохион байгуулж ажиллуулах гэх мэт асуудлаар санал шүүмж өрнүүллээ.

    Алтанбулаг чөлөөт бүсийн асуудал яригдаад 23 жил болж байгаа ч үйл ажиллагаа нь хангалтгүй, хаана хаанаа ойлгомжгүй, 107 компани хөрөнгө оруулсан ч дөнгөж 17 ААН л ажиллаж байгаа, иймд цаашид оролцогч талууд нэгдэн асуудлыг нухацтай гаргаж тавих  шаардлагатай байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцоллоо. Мөн МҮХАҮТ-ын дэргэдэх Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын нэгдсэн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр уг хэлэлцүүлгээс тогтлоо.

    Latest 150
    Latest 150