• MN
  • EN
  • CN
  • RU
  • ӨМӨЗО-ны Баяннуур хоттой бизнесийн харилцааг өргөжүүлнэ
    06/27/2019

    ӨМӨЗО-ны Баяннуур хотын болон Монгол Улсын бизнес эрхлэгчдийн эдийн засаг хамтын ажиллагааны уулзалт МҮХАҮТ-д боллоо.

    Уулзалтад Баяннуур хотын Ардын Засгийн газар, Худалдааны товчооны төлөөлөл болон 30 гаруй бизнес эрхлэгч, Монголын талаас ноос ноолуур, уул уурхай, хүнс эрчим хүч, барилгын 50 гаруй компани, Монголын нүүрсний ассоциаци, Хүнс үйлдвэрлэгчдийн холбоо, Сэргээгдэх эрчим хүчний холбоо, Тээвэр зуучлагчдын холбоо зэрэг 20 орчим мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.

    Баяннуур хотын Ганцмод боомт нь Монгол Улсын Гашуун-сухайт боомттой хиллэдэг.  Тус боомтоор манай орны уул уурхайн экспортын 80 орчим хувь нь нэвтэрч, улсын төсвийн орлогын 20 хувийг бүрдүүлж байна.

    Ганц мод боомт нь “Бүс ба Зам” стратегийн бодлогын гол цэгээр Монгол Улсын “Хөгжлийн зам”-тай холбогдож Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засгийн коридорын нэгэн чухал гарц болох учиртай юм. Цаашид тус хотын болон Монгол Улсын бизнес эрхлэгчдийн  хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл хөтөлбөрийг нэмэгдүүлэх, Монголын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг онлайн худалдаагаар дамжуулан экспортод гаргах ажлыг эхлүүлэх  зорилгоор  Баяннуур хотын Ардын Засгийн газрын тэргүүн дэд дарга Гуо Ган, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

    Latest 150
    Latest 150