• MN
  • EN
  • CN
  • RU
  • Гадаад Худалдааны Академи 25 дахь төгсөлтөө хийлээ
    07/08/2019

    МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад Худалдааны Академийн 25 жилийн ой, 2018-2019 оны хичээлийн жилийн төгсөлтийн арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд МҮХАҮТ-ын удирдлагууд, Гадаад Худалдааны Академийн үе үеийн багш нар, төгсөгчдийн төлөөлөл болон энэ онд гадаад худалдааны менежерээр төгсөж буй 50 төгсөгч оролцов.

    1994 онд “Зах зээл судлалын хүрээлэн”-гийн дэргэд “Гадаад худалдаа, бизнесийн сургалтын төв”-ийг анх үүсгэн байгуулсан нь өнөөгийн Гадаад Худалдааны Академийн эхлэл юм. Тус  академи нь 25 жилийн хугацаанд Гадаад худалдааны менежерийн Эчнээ, Бямба, Пүрэв, Даваа гарагийн 55 ангийн 1460 гадаад худалдааны менежерийг бэлтгэжээ. Түүнчлэн  гадаад худалдаа, бизнес эрхлэгчид, танхимын гишүүддээ зориулан богино хугацааны  сургалтуудыг  нийт 1800 удаа 36 мянга орчим хүнд зохион байгуулсан байна.  Академийн багшлах боловсон хүчний 20 хувь нь магистр, 44 хувь нь доктор, 36 хувь нь зөвлөх зэрэгтэй багш нар байна.

    Гадаад Худалдааны Академи нь зах зээлийн эрэлт хэрэгцээ, нийгмийн хөгжлийн чиг хандлагад тулгуурлан сургалтын хөтөлбөр, зохион байгуулалтдаа  шаардлагатай шинэчлэлт өөрчлөлтийг тухай бүр хийж, сургалтыг практиктай холбох чиглэлд түлхүү анхаарал хандуулж ажилласаны дүнд  төгсөгчид өөрийн бизнесээ өргөжүүлээд авч явахад ч, өөр байгууллагад ороод ажиллахад ч гадаад худалдаа, бизнесийн чиглэлээр бүрэн бэлтгэгдсэн байдаг. Түүнчлэн 2013–2014 оны хичээлийн жилд “Гадаад худалдааны менежер бэлтгэх сургалт”-ыг Орхон аймаг дахь  ХАҮТ-тай хамтран орон нутагт зохион байгуулсан нь суралцагсадын талархалыг хүлээсэн билээ.

    Latest 150
    Latest 150