• MN
  • EN
  • CN
  • RU
  • Азийн худалдааг дэмжих байгууллагуудын төлөөлөгчид Улаанбаатарт чуулна
    08/09/2019

    МҮХАҮТ нь Азийн худалдааг дэмжих төрийн байгууллагуудын 32 дахь удаагийн удирдлагын түвшний чуулга уулзалтыг 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тус чуулганд Азийн худалдааг дэмжих төрийн байгууллагуудын тэргүүн нар оролцож бүс нутгийн худалдаа, эдийн засаг, жижиг дунд үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээ зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэх юм.

    Чуулганы бэлтгэл ажлын хүрээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Японы гадаад худалдааны асуудал хариуцсан “JETRO” байгууллагын төлөөлөлтэй уулзаж чуулганыг өндөр хэмжээнд зохион байгуулах талаар мэдээлэл, санал солилцлоо.

    МҮХАҮТ нь Азийн худалдааг дэмжих байгууллага (Asian Trade Promotion Forum /ATPF/)-ын гишүүн юм. Тус байгууллага нь 1987 онд байгуулагдсан ба эгнээндээ Азийн нийт 23 орны худалдааг дэмжих байгууллагуудыг нэгтгэдэг.

    Latest 150
    Latest 150