• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Ногоон эдийн засгийн төлөөх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санаачилга” олон улсын форумд урьж байна
    08/12/2019

    МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн зөвлөл болон Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор клуб ГҮТББ хамтран “Ногоон эдийн засгийн төлөөх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санаачилга”  сэдэвт олон улсын форумыг 2019 оны 9 дүгээр сарын 6,7-ны өдрүүдэд Тэрэлж Үндэсний Парк, Red Rock Resort амралтын газар зохион байгуулж байна.

    Энэхүү форумаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бид ногоон эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх, амьжиргааны болон нийгмийн тэгш байдлыг сайжруулах хамтын ажиллагааг өргөжүүлэн, олон улсын болон дотоодын сайн туршлагууд, ногоон эдийн засгийн бодлогуудтай танилцан суралцаж, өөрсдийн санал, бодлоо солилцон, хуралдаж #ClimateRibbon буюу #Уур амьсгалынТууз олон улсын хөдөлгөөний уриалгад нэгдэх юм.

    Мөн бизнес эрхлэгч эмэгтэй таныг өөрийн байгууллага, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнээ “Шилдэг ногоон төсөл”, “Шилдэг ногоон бүтээгдэхүүн”, “Шилдэг ногоон залуу бүтээгч инноваци”, “Ногоон нийгмийн хариуцлага” шагналуудад энэхүү холбоосоор орж нэр дэвшүүлэхийг урьж байна.

    Форумын хөтөлбөр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг форумын цахим хуудаснаас энд дарж харна уу.

    Бүртгэлийн хураамж 300,000 төгрөг (2 өдрийн форум, өдрийн хоол, оройн гала хүлээн авалт, УБ-Тэрэлж нийтийн тээврийн үйлчилгээ багтсан) бөгөөд та энд дарж бүртгүүлнэ үү. Манай форумд оролцогчид нь Red Rock Resort-д байрших бол 10% хөнгөлөлтийг эдлэх юм.

    Бизнес эрхлэгч та форумын үеэр өөрийн компани болон бүтээгдэхүүнийг сурталчлах боломжтой бөгөөд үзэсгэлэн худалдаа явуулах ширээний хураамж 1 өдрийн 175,000 төгрөг, 2 өдрийн 300,000 төгрөг болно.

    Тодруулах зүйлс байвал бидэнтэй холбоо барина уу:

    А.Цолмонтуяа - 99885858
    Э.Уянга - 99193336

    Latest 150
    Latest 150