• MN
  • EN
  • CN
  • RU
  • Ноос ноолуурын үзэсгэлэн Ордос хотод боллоо
    08/15/2019

    Өвөр Монголын Өөртөө Засах Орны Худалдааг дэмжих хороо, Ордос хотын Засгийн газраас Хятадын ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өлгий Ордос хотод “Олон улсын ноос ноолуурын үзэсгэлэн”-г 8 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд  Ордос хотын Дүн Шэн дүүрэгт зохион байгууллаа.

    Үзэсгэлэнд Австрали, Монгол, Непал, Афганистан, Итали, Солонгос зэрэг арав гаруй улсын ААН, Жөжянь, Ниншя, Шандун зэрэг Хятадын 30 мужийн 229 ноос ноолуурын салбарын төлөөлөл оролцсон байна. Монголын талаас “Говь” ХК, “Гоёл Кашмир” ХХК, “Натурал Текстайл” групп, “Ханбогд Кашмир” ХХК зэрэг ноос ноолуурын салбарын 18 ААН оролцов.

    Монголын ААН-үүд Хятад улсын зах зээлд Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг сурталчилан борлуулсанаас гадна тухайн салбарын чиг хандлага, шинэ судалгаа мэдээлэлтэй танилцаж, Хятадын болон олон улсын ноос ноолуурын салбарын томоохон компаниудтай туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн юм.

    Үзэсгэлэнгийн нээлтэд МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн үг хэлсэн бөгөөд Хятадын муж хотуудын худалдааг дэмжих байгууллагууд, Хятадын ноос ноолуурын салбарын холбогдох байгууллагуудын зочид төлөөлөгчид оролцов. 

    Latest 150
    Latest 150