• MN
  • EN
  • CN
  • RU
  • Оюу толгойн гүний уурхайн "Чандмань" төв ашиглалтанд орлоо
    08/16/2019

    Оюу толгойн уурхайн үйл ажиллагааны цөм болсон гүний уурхайн захиргаа “Чандмань” төвийн нээлтийг хийлээ.

    “Чандмань” төвийн нээлтийн үйл ажиллагаанд МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс 
    Монгол,” “Эрдэнэс Оюу Толгой” компанийн удирдлагууд болон аймаг, сумын удирдлагууд, уурхайчид оролцлоо.

    МҮХАҮТ-ын Diamond гишүүн “Оюу толгой” ХХК нь 2019 оны эхний улирлын байдлаар 14000 монгол үндсэн ба гэрээт ажилтныг ажлын байраар ханган ажиллажээ. Тус компани Танхимын ТОП100 ААН-н жагсаалтад 2012 оноос хойш эхний 3-т тасралтгүй багтсан төдийгүй 2013, 2018 оны “ENTREPRENEUR” арга хэмжээний Гран При шагналын эзэн юм.  

    “Чандмань” төв нь гүний уурхайн бүх багийн үйл ажиллагаа, хөдөлгөөнт техникийн аюулгүй ажиллагааг хангах зориулалтын өндөр технологиор тоноглогдсон удирдлагын өрөө, гүний уурхайчдын хувцаслах, шүршүүрт орох болон хооллох, хуралдах танхимууд, хувийн хамгаалах хэрэгслийн агуулах зэргийг багтаасан 13,570 метр квадрат бүхий хоёр давхар бүтээн байгуулалт болжээ.

    Энэхүү төвийн хамгийн гол хэсэг болох уурхайн хяналтын өрөөг “Evans” удирдлагын системээр тоноглосон бөгөөд тус систем нь гүний уурхайн агаарын урсгал, халаалтын систем, цахилгаан ашиглалт болон үйл ажиллагааны явцыг бүрэн удирдлагаар хангах боломжтой систем юм.

    Latest 150
    Latest 150