• MN
  • EN
  • CN
  • RU
  • МҮХАҮТанхим "Америкийн өдрүүд" үзэсгэлэнд оролцож байна
    08/23/2019

    Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-аас тав дах жилдээ "Америкийн өдрүүд" үзэсгэлэн худалдааг 8-р сарын 24, 25-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулж байна.

    Уг үзэсгэлэнд МҮХАҮТанхим оролцон бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгч Танхимын үйл ажиллагааг сурталчлан таниулах болон шинээр гишүүнээр элсэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байгаа юм.

    Танхимын 30 дугаар павильонд ирснээр:

    • Бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл авах
    • Гишүүнээр элсэх
    • Бизнесийн холбогдолтой зөвлөгөө мэдээлэл авах

    Мөн Танхимаас гаргасан Бизнесийн холбогдолтой 3000 ширхэг гарын авлага, ном, товхимол үнэгүй тараагдана.

    Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

    Таны бизнесийн дуу хоолой

    Latest 150
    Latest 150