• MN
  • EN
  • CN
  • RU
  • ЭРЭЭН ХОТЫН ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛ КОМПАНИУД 734,5 САЯ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙЛЭЭ
    08/26/2019

    ӨМӨЗО-ны Эрээн хотноо  болсон “Монгол, Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт, үзэсгэлэн"-д Монгол Улсаас 80 гаруй үндэсний үйлдвэрлэгчид ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, алт мөнгөн эдлэл, модон эдлэл, дээл, гутал, контент, хүнсний бараа, импортын бараагаар оролцож, дөрвөн өдрийн дотор нийт 734,570,400 төгрөгний  борлуулалт хийлээ.

    ӨМӨЗО-ны Хөх хотын үзэсгэлэнгийн дараа ордог  том үзэсгэлэнгийн нэг болох уг арга хэмжээг ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон, Монгол Улсын Улаанбаатар хотын захиргаа, Дорноговь аймгийн Захиргаа, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар, ӨМӨЗО-ны Худалдааны танхим, Эрээн хотын Ардын засгийн газар, Оросын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим болон МҮХАҮТанхим хамтран зохион байгуулдаг.

    2008 оноос жил бүр уламжлал болсон уг үзэсгэлэнгийн энэ удаагийн онцлог нь “Нүүдэлчдийн соёлын танхим” шинээр ажиллуулж ӨМӨЗО, Монгол Улсын нүүдэлчдийн соёлыг агуулсан бараа бүтээгдэхүүн нэг танхимд дэлгэн сурталчилсан явдал юм.

    Удахгүй  9 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хотод 400 талбайд борлуулалтын үзэсгэлэн,  Улаанцав хотод Монгол Улсын дүр төрхийг харуулсан үзэсгэлэн тус тус зохиогдохоор бэлтгэл ажил үргэлжилж байна. Энэхүү үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагчаар ХХААХҮЯ, гүйцэтгэн зохион байгуулагчаар МҮХАҮТ, Мишээл Экспо, МҮДХолбоо ажиллаж байна. 

    Latest 150
    Latest 150