• MN
  • EN
  • CN
  • RU
  • БНХАУ, МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ ХҮРЭЭГЭЭ ТЭЛСЭЭР БАЙНА
    08/28/2019

    БНХАУ-ын Эрээн хотод 2019 оны 8 дугаар сарын 15-аас 17-ны хооронд Хятад-Монгол- Оросын эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагаа-2019 чуулга уулзалт зохион байгуулагдлаа. 2008 оноос жил бүр уламжлал болсон уг  арга хэмжээг ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон, Монгол улсын Улаанбаатар хотын захиргаа, Дорноговь аймгийн Захиргаа, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар, ӨМӨЗО-ны Худалдааны танхим, Эрээн хотын Ардын засгийн газар, Оросын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим болон МҮХАҮТанхим хамтран зохион байгуулдаг юм.

    Энэ удаагийн чуулга уулзалтад бизнесийн 30 гаруй компани идэвхтэй оролцож, 3 байгууллага бизнес төслүүдээ танилцуулж, хамтран ажиллах түншүүдтэй болжээ. 

    Дээрхи арга хэмжээний хүрээнд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын зам дагуух хотууд, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны төсөл танилцуулах салбарчилсан уулзалт, Хятад, Монгол, Орос гурван улсын аж ахуйн нэгжүүдийн уулзалт тус тус зохион байгуулагдлаа.

    Чуулганы үр дүнд  Бизнесийн хамтын ажиллагааны  санамж бичиг, төсөлд  гарын үсэг зурав. МҮХАҮТ-ын гишүүн байгууллага “Эрдэнэзоо транс” ХХК нь БНХАУ-ын “Хан-Уул” ХХК-тай 60,2 сая  юаний үнийн дүнтэй гадаад худалдааны гэрээ байгуулсан болно. 

    Latest 150
    Latest 150