• MN
  • EN
  • CN
  • RU
  • “БҮС НУТГИЙН ЭКСПОРТЫН ФОРУМ-2019” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
    08/30/2019

    Бүс нутгийн хэмжээнд боловсруулсан бүтээгдэхүүний нийлүүлэлтийн бодлогыг хөгжүүлэх, экспортын үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 9-р сарын 26-27-ны хооронд ОХУ-ын Пермь хотноо “МЭФ-2019” 2 дахь удаагийн бүс нутгийн экспортын Форум зохион байгуулагдах гэж байна.

    Форумын ажлын хөтөлбөрийн хүрээнд экспортлогч нарт заавар зөвлөгөө өгөх, “Оросын экспортын төв”-тэй нээлттэй хэлэлцээр хийх, экспортыг дэмжих бодлого, Оросын экспортыг хөгжүүлэх хөтөлбөрийн асуудлуудын талаарх хэлэлцүүлэг(export talks), экспортын олон талт үйл ажиллагааны сургалтын “Еdu-Camp” гэх зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.

    Форумд ОХУ-ын бүс нутгийн төрийн гүйцэтгэх байгууллагуудын газрын дарга нар, бизнесийн хөгжлийн хүрээлэнгийн төлөөлөгчид, бүсүүдийн ХАҮТанхимууд, хамтарсан үйлдвэр, бизнес эрхлэгчид, хамтран ажиллах хүсэлтэй гадаадын байгууллагуудын удирдлагууд тус тус урилгаар оролцох болно.

    Форум зохион байгуулагдах газар, хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Форумын албан ёсны : www.exportforum.org веб-сайтаас авна уу

    Хамтын ажиллагаа болон бусад зохион байгуулалтын талаарх мэдээллийг:

    Пермийн Эдийн Засгийн хөгжил ба Хөрөнгө оруулалтын сайдын орлогч Григоренко Ирина Григорьевна. Холбоо барих утас: +7(925)-664-31-56

    E-mail хаяг: iggrigorenko@economy.permkrai.ru

    Холбоо барих утас: +7(903)-961-27-38

    Latest 150
    Latest 150