• MN
  • EN
  • CN
  • RU
  • ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
    09/05/2019

    МҮХАҮТанхим нь Монгол Улсын бизнесийн орчныг хамгаалах, дэмжин туслахын тулд Дэмжигч, Өмгөөлөгч, Нөлөөлөгч, Холбогч, Чиглүүлэгч чиг үүргийн дор жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин урaмшуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд тохиолдож байгаа саад бэрхшээл, түүнээс гарах арга замыг судлан тодорхойлж, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах үүднээс тодорхой асуудлыг төр, засгийн холбогдох байгууллагад илэрхийлэх, оновчтой шийдвэр гаргуулах, бизнес эрхлэгчдийн төлөө бодлогын өмгөөллийн үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэх зэрэг шинэлэг ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус, Олон Улсын байгууллагуудтай хамтран ажилладаг юм.

    Уг зорилгын хүрээнд МҮХАҮТанхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин Amartuvshin Otgondavaa, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах Galbadrakh Erdenetsetseg нар хамтран ажиллах талаар Санамж бичиг байгууллаа.

    Санамж бичгийн хүрээнд:

    • Бизнесийн аюулгүй орчин, хөдөлмөр хамгааллын чиглэлээр сургалт сурталчилгаа явуулах, хөдөлмөр хамгаалал зөрчигдсөнөөс эрүүл мэндэд учирсан хор хохирол, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, албан байгууллагуудад мэдээлэл зөвлөмж өгөх
    • Гэмтэл согог судлалын үндэсний төв болон тус төвтэй хамтран ажилладаг ханган нийлүүлэгч компаниудыг Танхимаас зохион байгуулдаг үйл ажиллагаанд оролцуулах, мэдээ мэдээллээр хангах
    • Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, албан байгууллагууд Гэмтэл согог судлалын үндэсний төвд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэх, сайн дурын тусламжийн аян өрнүүлэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
    Latest 150
    Latest 150