• MN
  • EN
  • CN
  • RU
  • "МОНГОЛ-ХЯТАДЫН III ЭКСПО" АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО
    09/06/2019

    “Монгол-Хятадын ЭСКПО” гурав дахь удаагийн арга хэмжээ энэ оны 9 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх Хот, Улаанцав, Тунглио хотуудад зохиогдож байгаа бөгөөд Хөх хот, Улаанцав хотод албан ёсоор нээлтээ хийлээ.


    Хятадын талаас Бүх Хятадын Ардын Их Хурлын дэд дарга Бай Ма Чилин, Монголын талаас Шадар сайд Ө.Энхтүвшин нар тэргүүлж оролцож байгаа ба Экспогийн үйл ажиллагааг Монголын талаас ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Хятадын талаас ӨМӨЗО-ны Засгийн ордны дэд тэргүүлэгч хатагтай Ай Ли Хуа нар удирдан зохион байгуулж байна.


    Энэ удаагийн Экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.
    Монголын талаас төрийн байгууллагуудаас гадна МҮХАҮТ, МҮДХ, Мишээл Экспо ХХК, УБТЗ ХНН, МИАТ ХК зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.


    Энэхүү Экспо арга хэмжээнд Монголын талаас урьдчилсан тоогоор 1200 орчим зочид төлөөлөгч оролцож байна.

    Latest 150
    Latest 150