• MN
  • EN
  • CN
  • RU
  • Журмын төслийн санал солилцох уулзалт болов
    09/13/2019

    2019 оны 9-р сарын 12-ны өдөр МҮХАҮТанхим дээр “Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих, машин, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэмнэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох журам”-ын төслийн санал солилцох уулзалт боллоо.

    Эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд заасан дээрх журмын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг салбарын яамд, холбогдох төрийн байгууллагын оролцоог ханган Эрчим хүчний сайдын 2019 оны 72 дугаар тушаалаар байгуулсан юм. Энэ ажлын хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, бараа материал үйлдвэрлэгч, импортлогчдыг дэмжих, урамшууллын төрөл хэлбэрийг оновчлох, Монгол Улсын хууль эрхзүйн орчинд нийцсэн урамшууллын зарчмыг тодорхойлох зорилгоор үйлдвэрлэгч, импортлогчдын саналыг авах, мэдээлэл солилцох зорилготой уулзалтанд салбарын төлөөлөл,  аж ахуйн нэгжүүд  ирж оролцлоо. 

    Уулзалтад эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, борлуулагч, импортлогч, барилгын салбарын аж ахуйн нэгжүүд оролцож салбарт тулгамдаж буй асуудал, шийдлийг ярилцан тус журмын хүрээнд төрөөс үзүүлэх дэмжлэг урамшуулал, ногоон зээл, тариф, эцсийн хэрэглэгчийг урамшуулах зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон юм.

     

    Latest 150
    Latest 150