• MN
  • EN
  • CN
  • RU
  • ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК-аас санаачлан МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж буй ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ үзэсгэлэнд оролцохыг урьж байна
    09/13/2019

    Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласан билээ. Мөн уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын компаниудад дотоодод үйлдвэрлэсэн үндэсний бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэх байдлыг нэмэгдүүлэх, дэмжих чиглэл бүхий Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын А/123 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилгоор шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байна.

    Уг ажлын хүрээнд 2019 оны 9-р сарын 19-ний өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин болон хараат компаниуд хамтран “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ” үзэсгэлэн зохион байгуулж байна.

    Оролцогч байгууллагууд:

    • БАГАНУУР ХК
    • ШИВЭЭ ОВОО ХК
    • "Эрдэнэс Оюу Толгой" ХХК
    • "Гашуун Сухайт Авто Зам" ХХК
    • "Эрдэнэс Шивээ Энержи" ХХК
    • "Эрдэнэс Метан" ХХК
    • "Мон-Атом" ХХК
    • "Эрдэнэс Стийл" ХХК
    • "Эрдэнэс Алт Ресурс" ХХК
    • "Эрдэнэс Ассет Менежмент" ХХК

    Үзэсгэлэнд:

    • Уул уурхайн хувцас хэрэгсэл үйлдвэрлэгч
    • Оёмол сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
    • Уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч
    • МҮХАҮТ-ын гишүүн байгууллага, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хэрэглэгддэг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд нээлттэй оролцох боломжтой.

    Үзэсгэлэнд оролцогчдод тавигдах шаардлага:

    • 3х3 метрийн хэмжээтэй павилонд бүтээгдэхүүнээ танилцуулах
    • 5 минутын танилцуулга бэлтгэх
    • Нэрийн хуудас, танилцуулга материалтай байх

    Хэзээ: 2019 оны 9 сарын 19-нд 10:00-16:00
    Хаана: МҮХАҮТ-ын Их танхим
    Бүртгэлийн хугацаа: 9-р сарын 17 хүртэл

    Холбоо барих:
    Хариуцсан ажилтан: Б.Түвшинтөр
    Утас: 99078303, 70109090
    Цахим шуудан: info@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150