• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Улаанбаатар Түншлэл 2019” үзэсгэлэнгээр ААН-үүд 150 сая төгрөгийн борлуулалт хийлээ
    09/16/2019

    МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулсан Улаанбаатар Түншлэл 2019 намрын үзэсгэлэн яармаг 9-р сарын 12-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн үзэсгэлэнгийн түнш орноор Бүгд Найрамдах Беларусь Улс улс оролцов.  БНХАУ, БНСУ, ОХУ, Тайваниас 40 гаруй бизнес эрхлэгч, дотоодын 60 орчим ААН оролцсон байна.

    Үзэсгэлэнгийн үеэр Зохион байгуулах комисс ажилласан бөгөөд зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Оюуны өмчийн газар, Стандартчилал хэмжил зүйн газар хамтран ажиллаа. 

    Уг үзэсгэлэн худалдааны үеэр  B2B  уулзалт, Монгол-Беларусийн бизнес форум, БНСУ-ын Желлабук мужийн каратэгийн сургуулийн хүүхдүүдийн үзүүлэх тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээ  явагдсан бөгөөд  9-р сарын 15-ны орой шилдгийн шилдэг ААН-дийг тодруулсан байна. Нийт ААН-үүд дөрвөн өдрийн турш 150 сая төгрөгийн борлуулалт хийжээ.  

    1.  “ХАТАН СҮЙХ ИМПЕКС” ХХК-ийн  “Хонины ясны шөл” ” нэрийн бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн “ОНЦЛОХ ШИНЭ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН-ээр
    2. СҮҮ ХК-ийн “АМТЛАГ” нэрийн хад жимстэй, гүзээлзгэнэ жимстэй мөхлөгтэй тараг бүтээгдэхүүнийг  тус үзэсгэлэнгийн “ОНЦЛОХ ШИНЭ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН-ээр
    3. ДЭНД” ХХК-ийн “Хүүхдийн Бэлтгэлийн хослол” бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн “ОНЦЛОХ ШИНЭ  БҮТЭЭГДЭХҮҮН-ээр
    4. “ВИТАФИТ инвест” ХХК-ийн Хөвсгөл, Завхан аймагт ургасан жимсээр хийсэн “ЗЭРЛЭГ ЖИМС” нэр төрлийн бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн “ШИЛДЭГ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН-ээр
    5. НОЁН-УУЛ ЭРДЭНЭ” ХХК-ийн “Сalvet брэндийн цуврал дарс бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн “ШИЛДЭГ ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН-ээр
    6. УХААСАР” ХХК-ийн Польш Улсын “YАТО” брэндийн цуврал гэр ахуй болон ажлын багаж бүтээгдэхүүнүүдийг тус үзэсгэлэнгийн ШИЛДЭГ ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН-ээр
    7. Анагаах ухааны хүрээлэн “ДЕРМА ЛАБ" ХХК-ийн “ГАНГАН” БРЭНДИЙН ҮС ХУЙХНЫ ЭМЧИЛГЭЭНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН  ШАМПУНЬ, АНГИЖРУУЛАГЧ, ТЭЖЭЭЛИЙН ТОС багц бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НОУ ХАУ НЭВТРҮҮЛСЭН БҮТЭЭГДЭХҮҮН-ээр
    8. “МОНКРЕМ” ХХК-ийн “Шинэчилсэн халгай шампунь” нэрийн  бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХҮЙЦ МОНГОЛ БРЭНД –ээр
    9. “МОГОЛ НООС” ХК-ийн 100 хувь хонины ноос, ноолуураар үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХҮЙЦ МОНГОЛ БРЭНД -ээр 
    10. “АГНИ” ХХК-ийг  тус үзэсгэлэнгийн “ҮЛГЭР ЖИШЭЭ ОРОЛЦОГЧ –оор
    11. “МОНОС ХҮНС” ХК-ийн “ЭНХЖИН” цуврал эмчилгээний цай нэрийн бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн “ШИЛДЭГ САВ БАГЛАА БООДОЛТОЙ БҮТЭЭГДЭХҮҮН–ээр
    12. Иргэн Т.Болорын MADEMOISELLE Бохо цуврал нэхмэл цүнх бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн “ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ, УЛАМЖЛАЛ ШИНГЭЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН–ээр
    13. DREAM SHOES” ХХК-ийн ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ, ХҮҮХДИЙН АРЬСАН ГУТАЛ бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн “ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ, УЛАМЖЛАЛ ШИНГЭЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН-ээр
    14. БАЙГАЛЬ КАШИМИР” ХХК-ийн  НООЛУУРАН бүтээгдэхүүнүүдийг тус үзэсгэлэнгийн ХЭРЭГЛЭГЧДИЙН ТААШААЛД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН-ээр
    15. Өгөөж чихэр боов” ХХК-ийн “ӨНХРҮҮШ” нэрийн бүтээгдэхүүнийг тус үзэсгэлэнгийн “ХЭРЭГЛЭГЧДИЙН ТААШААЛД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН-ээр  
    16. “МАХ ИМПЕКС” ХК-д үзэсгэлэнгийн ДЭЭД ШАГНАЛ ГРАН-ПРИ ЦОМ ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ-ийг олгосон байна. 
    Latest 150
    Latest 150