• MN
  • EN
  • CN
  • RU
  • “CREATIVE DESIGN” арга хэмжээ зохион байгуулагдана.
    09/16/2019

    “CREATIVE DESIGN” УРАЛДААНЫ УДИРДАМЖ

    НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:

    Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсан “БҮТЭЭЛЧ ХОТ" хөтөлбөрийн хүрээнд

    ХОЁР. ЗОРИЛГО:

    Олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, байгальд ээлтэй,  дэвшилтэт техник, технологийг ашиглан өрсөлдөх чадвар бүхий чанартай,  шинэлэг дизайнтай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг шалгаруулахад оршино.

    ГУРАВ. ХАМРАХ ХҮРЭЭ:

    • Аж үйлдвэрийн салбар

    ДӨРӨВ. ТАВИГДАХ ШААРДЛАГА:

    • Бүтээгдэхүүний дизайны шинэлэг байдал,
    • Өвөрмөц, оновчтой шийдлийг шингээсэн байх
    • Ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал
    • Байгальд ээлтэй байх
    • Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан байдал
    • Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн

    ТАВ. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

    • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
    • Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар

    ЗУРГАА. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

    • Бүтээгдэхүүний танилцуулга
      • Бүтээгдэхүүний дизайныач холбогдол
      • Онцлог, шинэлэг байдал
      • Фото зураг, тайлбар бүхий танилцуулга /нягтрал сайтай, тод харагдахуйц/

    ДОЛОО. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ:

    • 2019 оны 09 дүгээр сарын 09-өөс 10 дугаар сарын 08-ний өдрийн 17:00 цаг хүртэл Нийслэлийн Засаг захиргааны V байр, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын 203 тоотод хүлээж авна.
    • Мөн ub.industry4@gmail.com цахим хаягаар материал хүлээн авна.
    • Холбоо барих: 70111299 , 88092698, 90669993

    НАЙМ. ШАЛГАРУУЛАХ ЗАРЧИМ

    • Нийслэлийн холбогдох газруудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүгнэжшалгаруулна.
    • “Creative industry” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, аж үйлдвэрийн салбарын шилдэг 100 байгууллагын төлөөлөл оролцоно.

    ЕС. ШАГНАЛЫН САН

    • I  байр 5 000 000 төгрөг
    • II байр 3 000 000 төгрөг

    Холбоо барих: 70111299, 99170227

    Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар

    Latest 150
    Latest 150