• MN
  • EN
  • CN
  • RU
  • "ТӨВИЙН БҮСИЙН ТҮНШЛЭЛ-2019" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.
    09/17/2019

    Тус үзэсгэлэн худалдаа нь 20 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд Улаанбаатар, Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл, Завхан, Дархан-Уул аймгуудын үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй бизнес эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд сурталчилан, борлуулна.

    Зохион байгуулалт: Үзэсгэлэн худалдаа нь дотор, гадна 2 хэсэгт хуваагдан зохион байгуулагдана.

    -Дотор хэсэг: Бүх төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн байрлана.

    -Гадна хэсэг: Намрын ногоон өдрүүдийн хүрээнд бүх төрлийн төмс хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн байрлана.

    Үзэсгэлэн худалдааны үеэр Дархан-Уул аймгийн "Брэнд, шилдэг бүтээгдэхүүн" шалгаруулалтыг зохион байгуулах бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд иргэдэд хандсан үйлчилгээгээ үзүүлж ажиллана.

     

    Хугацаа: 2019.9.27-29-ний өдрүүдэд

    Бүртгэл: 2019.8.26-9.25

    Хаана: Залуучууд Театр

    Дэлгэрэнгүй мэдээллийг: МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхим 7037-3194, 99660266, 9961-3553, 9991-5222 утсаар лавлана уу.

    “ТӨВИЙН БҮCИЙН ТҮНШЛЭЛ- 2019”  ҮЗЭСГЭЛЭН  ХУДАЛДААНЫ УДИРДАМЖ-ийг эндээс авна уу. 

    Latest 150
    Latest 150