• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Өвөрхангай Түншлэл-2019” намрын баяр - үзэсгэлэн худалдаа
    09/17/2019

    “Өвөрхангай Түншлэл-2019” намрын баяр үзэсгэлэн худалдааг 2019 оны 9 дүгээр сарын 21-24-ны өдрүүдэд Арвайхээр сумын төв талбайд болон аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулана. 19 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээ нь зөвхөн үзэсгэлэн худалдаагаар хязгаарлагдахгүй олон төрлийн эвент, үйл ажиллагаанаас бүрдсэн намрын баяр болон өргөжөөд байгаа билээ.

    Арга хэмжээний хүрээнд:
    - Үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн
    - ХХҮГ-ын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээнд хамрагдсан иргэдийн үзэсгэлэн
    - Дэлхийн зөн ОУБ-ын “Өрхийн хөгжил 320” төслийн үзэсгэлэн
    - Төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг  
    - Алтан намар ургацын баяр үзэсгэлэн  худалдаа
    - Шилмэл мал-2019 мал амьтаны үзэсгэлэн худалдаа
    - Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн
    - Хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүн
    - Гар урлалын бүтээгдэхүүн
    - Хүний хөдөлмөр хөнгөвчилсөн техник, тоног төхөөрөмжүүд
    - Уламжлалт аргаар үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн тоног хэрэгсэлүүд
    - Авто машины үзэсгэлэн худалдаа
    - Бараа бүтээгдэхүүн сурталчлах “Түншлэл-2019” гэрэл зургийн уралдаан
    - Айрагны баяр /хуруу, дэмбээ, айраг уух тэмцээн шагналтай/
    - Загварын шоу урлагийн тоглолт
    - Сугалаат худалдаа
    - Зорилтот бүлгийн хүүхдүүдэд тусламж үзүүлэх аян зэрэг олон төрлийн арга хэмжээ болно.

    “Өвөрхангай Түншлэл-2019” намрын баяр үзэсгэлэн худалдааны шилдгүүд шалгаруулах номинациуд


    • Үзэсгэлэнгийн Гран-при
    • Шилдэг оролцогч сум
    • Шилдэг сүү сүүн бүтээгдэхүүн
    • Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн
    • Шилдэг бэлэг дурсгалын бүтээгдэхүүн
    • Алтан намар ургацын баяр
    • Шилмэл мал /олон төрөлт/
    • Хөнгөн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн
    • Хүнсний салбарын шилдэг бүтээгдэхүүн
    • Хөдөлмөр хөнгөвчилсөн шилдэг техник, тоног төхөөрөмж
    • Шилдэг бэлгийн багцад орох бүтээгдэхүүнд батламж олгох
    • Шилдэг загвар зохион бүтээгч, Шилдэг загвар өмсөгч

    Иймд сум, орон нутагтаа үйлдвэрлэл эрхэлж байгаа үйлдвэрлэгчид, малчид, тариаланчид болон бараа бүтээгдэхүүнээ борлуулах, сурталчлах сонирхолтой иргэд, аж ахуй нэгжүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

    Бүртгэл: 2019 оны 9 дүгээр сарын 20-нд дуусна. Утас: 9932-1111, 9932-8346
    Хаяг: Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, 15 дугаар цонх, ХАҮТ-ын Нэг цэгийн үйлчилгээ

    Latest 150
    Latest 150